Онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар гахай үржүүлж байжээ!
Олон нийтийн цахим сүлжээнд гарсан гомдол мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэр Хэрлэн голын онцгой хамгаалалтын бүсэд иргэн хууль бусаар гахайн аж ахуй эрхэлж байжээ. Хэрлэн голын усны онцгой хамгаалалтын бүсээс гахайн аж ахуйг гаргаж, газрыг чөлөөлөн зориулалтын дагуу эзэмших, ашиглахыг үүрэг болгож улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ.