2021-04-01

Дорноговь аймагт хатуу хөл хорио тогтоох боллоо

Дорноговь аймагт коронавирусний 11 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 01-ний 20.00 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 06.00 цаг хүртэл Сайншанд суманд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд худалдаа, хүнсний үйлдвэрлэл, түлээ нүүрс, шатахуун, эмийн үйлчилгээнээс бусад бүх үйл ажиллагааг бүрэн зогсоох юм. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийн 90 гаруй […]

2020-08-14

Сайншанд хотод 19.5 га талбайд төвлөрсөн “хогийн цэг” байгуулахаар ажиллаж байна

Сайншанд сумын төвлөрсөн хогийн цэг нь олон жил хуримтлагдсаны улмаас доороосоо шатаж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. 19,5 га талбайд төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулан хашаажуулж, аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, ахуйн хог хаягдал зэргийг ялган ангилж бүрэн боловсруулах үйлдвэр байгуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлсэн жишиг хогийн цэгийг байгуулах […]

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлэн ажиллаж байна. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн […]

Дорноговь аймгийн цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиов

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Түүхт ойн баярын үйл ажиллагаанд үе үеийн дарга цагдаагийн дарга удирдлага, генералууд, ахмад ажилтнууд, Дорноговь аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нар уригдан оролцож, аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ жагслаа. Ойн баярыг нээж, Дорноговь аймаг дахь цагдаагийн […]