Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торгоно
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-04-14/ болж, долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь […]