Авто замын ан цав, заадсыг засварлаж байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Энэ дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гурван бригад Хувьсгалчдын гудамжны замд 3700 метр урт, Энхтайваны өргөн чөлөө Таван шараас Саппоро чиглэлд 4570 метр урт, Бага тойруу […]