ИНДОНЕЗ: Хэт их ажилласнаас болж 270 гаруй ажилтан нас барав
Индонезын бүх нийтийн сонгуулийн олон сая саналын хуудсыг гараар тоолж, олон цаг ажилласны улмаас сонгуулийн штабын 270 гаруй ажилтан нас барсан тухай тус улсын эрх баригчид мэдээлэв. Сонгуулийн ерөнхий хорооны /KPU/ хэвлэлийн төлөөлөгч Ариеф Приё Сусантогийн мэдээлснээр, өөр бусад 1878 ажилтан өвдсөн аж. Дөрөвдүгээр сарын 17-нд болсон сонгуулийн саналын хуудсыг тоолох, хянах ажилд 7 сая […]