2020-02-10

УОК: Сар шинийн баярыг нэг удаадаа хориглох саналыг ҮАБЗ-д танилцуулна

Онцгой комисс шийдвэрээ танилцууллаа Улсын онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн тархалт, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комисст танилцуулсан юм. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. […]

2020-02-10

Автобуснуудад халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр /2020-02-10/ нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа […]

2020-02-10

Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан. Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ. ЭМЯ-наас өгч […]

2020-02-06

УОК: Гахай болон тахианы мах, өндөгний импортыг хориглох эсэхийг шийднэ

Улсын онцгой комисс хуралдаж, БНХАУ-д шувууны томуу илэрсэнтэй холбоотой гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газарт оруулах шийдвэр гаргажээ. Мөн коронавирусийн улмаас Замын-Үүд зэрэг хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал ярвигтай болсон учраас Улсын онцгой комисс газар дээр нь ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна. ~гахай болон тахианы мах, өндөгний импортыг […]

2020-02-05

Г.Бадрал: Шинэ коронавирусийн эмчилгээнд зориулан ЭМНЭЛЭГ гаргах асуудлыг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс хуралдаж, коронавирусийн тархалт болон авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна /2020-02-05/. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Г.Бадрал сэтгүүлчдэд мэдээллээ. -Онцгой байдлын комиссын хуралдаанаар ямар шийдвэр гаргасан бэ? -Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт 1000, 1000-аар нэмэгдэж байна. Мөн нас барсан хүний тоо хоногт 60 […]

2020-02-04

Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 27 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ. БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр /2020.02.04/ өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж […]

2020-02-04

Улсын хилээр амны хаалтыг шуурхай нэвтрүүлж байна!

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын […]

2020-02-03

ЭМЯ: Уханиас ирсэн оюутнуудаас халдвар илрээгүй!

Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна /2020-02-03/. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд ЭМЯ болон төрийн холбогдох байгууллагууд 24 цагаар бэлэн байдалтай ажиллаж байгаа гэдгийг дуулгасан юм. Мөн тэрбээр “Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хувийн хамгаалах хэрэгслийг […]

2020-02-03

УХАНЬ: Арван өдрийн дотор 1000 ортой эмнэлэг сүндэрлэв

БНХАУ коронавирус дэгдсэн Ухань хотод арван өдрийн дотор барьсан 1000 ортой эмнэлгээ өнөөдөр /2020.02.03/ нээнэ. Эмнэлгийг «Хошэньшань» хэмээн нэрлэсэн нь коронавирусаар өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор барьсан хоёр эмнэлгийн нэг юм. Шинэ эмнэлэг нийт 25 мянган метр.кв талбайг эзэлнэ. Анх нэгдүгээр сарын 24-нд барилга барих талбайг цэвэрлэсэн бөгөөд эмнэлэг барих ажил эхэлснээс хойш найман хоногийн дараа […]