2020-02-11

Монгол улс руу зорчихгүй байх анхааруулга гаргажээ!

БНХАУ-ын коронавирусын дэгдэлт Монголд тархах аюул заналхийлж байгаа тул өчигдөр /2020-02-10/ Турк улсын Гадаад хэргийн яам иргэддээ Монгол Улс руу аялахгүй байх анхааруулга гаргажээ. Энэхүү анхааруулгад Хятад-Монголын харилцаа, аялал жуулчлалын үр дүнд Монгол Улсад коронавирусын дэгдэлт үүсэх эрсдэл өндөр байна гэж мэдэгджээ. Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллагын нөөц боломж хязгаарлагдмал байгааг онцолж, […]

2020-02-11

Хөвсгөлд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, мөсний баяр цуцлагдлаа

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр хуралдаан өнөөдөр /2020-02-11/  боллоо. Тус хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 1. Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах 2. “Хөх Сувд-2020” мөсний баярыг тэмдэглэхгүй байх […]

2020-02-10

УОК: Сар шинийн баярыг нэг удаадаа хориглох саналыг ҮАБЗ-д танилцуулна

Онцгой комисс шийдвэрээ танилцууллаа Улсын онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн тархалт, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комисст танилцуулсан юм. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. […]

2020-02-10

Автобуснуудад халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр /2020-02-10/ нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа […]

Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй гэв

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан. Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ. ЭМЯ-наас өгч […]

2020-02-10

Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан. Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ. ЭМЯ-наас өгч […]

2020-02-06

УОК: Гахай болон тахианы мах, өндөгний импортыг хориглох эсэхийг шийднэ

Улсын онцгой комисс хуралдаж, БНХАУ-д шувууны томуу илэрсэнтэй холбоотой гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газарт оруулах шийдвэр гаргажээ. Мөн коронавирусийн улмаас Замын-Үүд зэрэг хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал ярвигтай болсон учраас Улсын онцгой комисс газар дээр нь ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна. ~гахай болон тахианы мах, өндөгний импортыг […]

2020-02-05

Г.Бадрал: Шинэ коронавирусийн эмчилгээнд зориулан ЭМНЭЛЭГ гаргах асуудлыг хэлэлцэнэ

Улсын онцгой комисс хуралдаж, коронавирусийн тархалт болон авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна /2020-02-05/. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Г.Бадрал сэтгүүлчдэд мэдээллээ. -Онцгой байдлын комиссын хуралдаанаар ямар шийдвэр гаргасан бэ? -Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна. Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт 1000, 1000-аар нэмэгдэж байна. Мөн нас барсан хүний тоо хоногт 60 […]

2020-02-04

Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 27 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ. БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр /2020.02.04/ өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж […]