2020-04-20

Энэтхэгт “КОВИД-19”-ын халдвартай хүний тоо 15000 давжээ

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 1300-гаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 15712-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан байдлын аж байдлын яам мэдэгджээ. Халдвар авсан 12974 хүн эмчилгээ хийлгэж байгаа бол 2230 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдварын улмаас тус улсад 507 хүн нас баржээ. Халдвар илэрсэн тохиолдлуудын тал гаруй […]

2020-04-17

Гэрийн ажиглалт, тусгаарлалтад хяналт тавих ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай /цахим/ хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар НЭМГ-аас авч хэрэгжүүлж буй томоохон ажлууд, эрүүл мэндийн статистик үзүүлэлт, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон анхаарах асуудлуудыг холбогдох хэлтсийн зүгээс танилцуулсан юм. Мөн коронавируст “COVID-19” халдварын нөхцөл байдлын мэдээлэл, нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналт, […]

2020-04-16

ОХУ-аас ирээд “Амар” буудалд тусгаарлагдаж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ!

OVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.16/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ~ОХУ-аас […]

2020-04-14

“Сонгдо” эмнэлгээс 2 иргэнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд ЭЕРЭГ гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД-19 эерэг гарсан. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. […]

2020-04-14

ЭМЯ: ОХУ-аас ирсэн 13 иргэнд коронавирусийн халдвар илэрлээ!

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр тусгаарлалтаас гарч буй иргэдийг 14 хоног тусгаарлалтын дэглэмийг сайтар сахиж мөрдөхийг зөвлөлөө. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Азийн оронд 24:00 цагт өвчлөл эрс нэмэгдэж, Сингапур улсад өвчлөл нэмэгдэж байна. Шалтгаан нь, гадаадаас ирсэн иргэдээ 14 […]

2020-04-13

Манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

“СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.13/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа. ~Манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ~ Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь эдгэрч эмнэлгээс […]

Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хойшлогдлоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

2020-04-10

Гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

Коронавирусээс сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, хөл хөдөлгөөнөө хязгаарлахаас гадна орон байр, ажлын оффисоо халдваргүйжүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Оросуудын хувьд орон байрны халдваргүйжүүлэлтийг хлороор хийдэг уламжлалтай. Гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа өнөөгийн нөхцөлд гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болохыг сануулж байна. Хүний их эмч, хорт бодис судлаач Алексей Водовозовын хэлж байгаагаар […]

2020-04-02

“Монгол эм Импекс концерн” ХХК 5 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн хандивлав

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, “Монгол эм Импекс концерн” ХХК-аас 5 000 000 төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн, шарлагын болон утлагын аппарат, амны хаалтыг /2020-04-02/ хүлээлгэн өглөө. Энэ үеэр дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл […]