АНУ-ын конгрессийн гишүүд “COVID-19”-ын халдвар авчээ
Дэлхийн дахинд цар хүрээгээ улам тэлж буй “COVID-19”-ын халдвар авсан иргэдийн тоо цаг, минутад нэмэгдэж байна. Тэгвэл АНУ-ын Флорида мужийг конгрессийн доод танхимд төлөөлдөг хууль тогтоогч Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр мэдээлжээ. “Бямба гарагийн орой конгрессийн гишүүнээс халуурах, толгой өвдөх шинж тэмдэгүүд ажиглагдаж эхэлсэн юм. Удалгүй шинжилгээ өгөхөд тэр Covid-19-ээр өвчилсөн нь тодорхой боллоо” […]