2019-11-01

ХӨВСГӨЛ: Олон хүний амь насыг авран хамгаалсан аврагч Х.Мөнхбат 3 өрөө байраар шагнуулав

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр […]

Өвөрхангайн 9 суманд БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ хийлээ

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт энэ сарын 14-19-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт сумдад ажилласан юм. Энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл […]

2019-09-13

ОХУ: “Саадтай 100 метрийн гүйлт” төрөлд дээд амжилт шинэчлэгдлээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Саратов хотод явагдаж байна. Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20 орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна. Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд Бүгд Найрамдах […]

2019-08-26

Гүний усны дадлага сургуулийг Хөвсгөл далайд зохион байгуулав

ОБЕГ-аас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа. Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ […]

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа!

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 27 удаа иржээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам […]

СЭРЭМЖИЛ: Алба хаагчид цонхоор унах гэж байсан хүүг аварчээ!

ОБЕГ-ын алба хаагчид цонхоор унах гэж байсан 6 настай хүүг аварсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлагыг өнөө өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн үүрээр 04:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай баг 04:44 цагт очиж, гэртээ цоожлогдоод үлдсэн 6 […]