2019-10-14

Энэ амралтаар 15 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага иржээ

Нийслэлийн онцгой комиссоос ажлын өдөр бүр 10.00, 16.00 цагт угаарын хийнд хордсон эсэх болон хоногийн мэдээллийг өгч байгаа. Тус комиссоос өгсөн мэдээллээр “Өнөөдрийн 06.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс таван том хүн, дөрвөн хүүхэд байна. Аравдугаар сарын 3-наас хойш нийтдээ 364 хүн угаарын хийн дуудлага ирсэн байна. Өнөө […]

2019-10-11

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн шийдвэрийг цуцлахгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Тэрбээр мэдээллийн эхэнд “Угаарын хийнд хордож амь насаа алдсан иргэдийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч системтэй цогцоор асуудлыг шийдэж чадахгүй өнөөг […]

2019-10-10

Ерөнхийлөгч Х.Баттулга шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан ЭМГЭНЭЛ илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн […]

2019-10-07

Сайжруулсан түлшийг лабораторийн шинжилгээнд өгөв

Угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэсэн байна. ~Сайжруулсан түлшийг лабораторийн шинжилгээнд өгөв~ Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний […]

Сайжруулсан шахмал түлш борлуулах 230 цэг ажиллаж байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа. “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл […]