2021-03-29

Өнөөдрөөс сурагчдын II улирлын амралт эхэлж байна

Сурагчдын II улирлын амралтын хугацаанд бүх өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхим болон цахимаар хичээллүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгааг харгалзан өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний даваа гарагаас улирлын амралтыг эхлүүлж байна. Энэ хооронд теле хичээл явагдахгүй.

2020-01-06

ШУУРХАЙ: Сурагчдын амралт ДОЛОО хоногоор сунгагдлаа

Засгийн газрын өнөөдрийн /2020.01.06/ хуралдаанаас сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй шийдвэр ийнхүү гарчээ. ~Сурагчдын амралт ДОЛОО хоногоор сунгагдлаа~ ЭМЯ-наас томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн. Тархвар […]

2020-01-03

Сурагчдын амралтыг сунгах хүсэлт илгээжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлжээ. Уг асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрээр “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай […]

2019-12-17

Нийслэлийн сурагчдын амралт ирэх даваа гарагт эхэлнэ

Нийслэлийн сурагчдын II улирлын амралт ирэх даваа гарагаас буюу 12 дугаар сарын 23-наас эхлэн 21 хоног, орон нутгийн сурагчид 12 дугаар сарын 30-наас эхлэн 14 хоног үргэлжилнэ. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага […]

Сурагчдын амралт дуусч ӨНӨӨДӨР хичээл эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч гуравдугаар улирлын хичээл эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарсан юм. Гэхдээ […]