
ОХУ-д зохион байгуулагдсан “Ирвэсийн өдөр”-т Монгол сурагчид амжилт үзүүллээ
ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач мужид өнгөрсөн сарын 26-ны өдөр зохион байгуулсан 10 дахь удаагийн “Ирвэсийн өдөр” /День снежного барса/ олон улсын наадамд Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амжилттай оролцож, багаараа хоёрдугаар байр эзэлжээ. Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, цоохор ирвэсийг хамгаалах зорилготой наадмыг ОХУ-ын Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль […]


