2020-08-19

Нийслэлд шинээр 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2020-08-18/хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ. Тэрбээр “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын […]

Цэцэрлэг, сургууль 09-р сарын 01-нээс эхлэнэ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой […]

44 сургууль, цэцэрлэгийн барилга барих төсөв ногдуулжээ

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн. Үүнээс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин […]

Ном хандивлавал зааланд тоглож, хэл сурч болно

“Монгол Од цогцолбор” сургуулийн удирдлагууд 378 сурагчдаа зориулан тухлаг номын сан байгуулжээ. Гэвч уг номын сангаа сурагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан хэрэгтэй номоор дүүргэж чадаагүй, номын тавиурууд нь хоосон байгаа юм. Тус сургуулийн удирдлагууд зүгээр нэг ширээний ард суугаад ном унших орчинг бүрдүүлэлгүй, илүү чөлөөтэй орчинг бий болгосон байна. Сурагчдын хувьд газар суугаад номоо унших, буйданд […]

Сурагчдын амралт дуусч хичээл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч,  хичээл эхлэж байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан. Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амрах байсан бөгөөд Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, […]

Канад хийцийн сургууль, цэцэрлэгийн байгууламжид шалгалт явуулав

Онцгой байдлын ерөнхий газрааас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар судалгаанд хамрагдсан 31 барилга байгууламжаас Чингэлтэй дүүрэгт-5, Баянгол дүүрэгт-2, Хан-Уул дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-9, Сонгинохайрхан дүүрэгт-6, Сүхбаатар дүүрэгт-5, Багануур дүүрэгт-1, Налайх дүүрэгт-18 Багахангай дүүрэгт 1 объект тус […]

2019 оныг “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” болгон зарлав

2018-2019 оныг “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” болгон зарлав БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 21 аймгийн Засаг дарга нартай уулзан, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Салбар яам 2017-2018 оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан бөгөөд онцлох ажлуудаа дурдав: Салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж, цалинг 8-36 хувиар нэмэгдүүлсэн […]

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн Монгол дахь суурин төлөөлөгчийг  хүлээн авч уулзлаа. Олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээж, сумдын сургуулийн дотуур байр, сурагчдын ариун цэврийн өрөө зэргээр  НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт маш […]

Орон нутагт цэцэрлэг, сургуулийн тоо илүүдэлтэй байна

Үндэсний статистикийн хороо:  Хойд болон зүүн аймгуудад ерөнхий боловсролын сургууль илүүдэлтэй байна. Мөн судалгаагаар Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд бүх шатны сургуульд сурагчид 1.0 сая, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн тоо 261,300 болж нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо таваар нэмэгдэж, суралцагчдын тоо 20.4 мянгаар өсжээ. Нийт суралцагчдын 55.1% нь 1-5 дугаар ангид суралцаж байна. Харин цэцэрлэгийн тоо 19, […]