Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 278 иргэн эх орондоо буулаа
Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсын 278 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай […]