Евро стандартын хөдөлгөөнт хээрийн эмнэлэг дэлгэх сургуулилт хийлээ
Онцгой байдлын байгууллагын II шатлалын хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдэл нь Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй тус хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай. […]