Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2020.08.21/ хуралдаан 14 цаг 40 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улс болон Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг […]