Энхтайваны гүүрний засварын ажил энэ сарын 8-нд дуусна
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа. Явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоожээ. Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо. Улаанбаатар хотын […]