2021-05-04

Үерийн хамгаалалтын далан, сувагт цэвэрлэгээ хийв

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд  Баянгол дүүргийн 9, 21-р хороонд байршилтай 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэв. Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 25 байршилд 28616 тонн лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.

2019-02-20

Үерийн даланд саад учруулсан, ААН байгууллагын газрыг ЧӨЛӨӨЛНӨ!

Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгах шуурхай арга хэмжээ авч байна. Мөн үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж хамгаалалтын зурвасын журмыг […]