Орц : /2 хүний порц/ 2 том улаан лооль 1 хумс сармис 1 хэрчим бекон 2 хэрчим бяслаг (талхан дээр тавьдаг зүсмэл бяслаг болно) Давс перцперец Хийх заавар: 1. Улаан лоолио 1 см-н зайтай зүсч ангайлгана. Ангархайнд нь үрүүлд үрсэн сармисаа нимгэхэн түрхэж өгнө. 2. Беконоо 2 см-ийн хэмжээтэй хэрчин, улаан лоолиныхоо ангархайд хавчуулаад, давс …
АМТТАЙ: Зууханд жигнэсэн улаан лооль

Орц : /2 хүний порц/
2 том улаан лооль
1 хумс сармис
1 хэрчим бекон
2 хэрчим бяслаг (талхан дээр тавьдаг зүсмэл бяслаг болно)
Давс перцперец
Хийх заавар:
1. Улаан лоолио 1 см-н зайтай зүсч ангайлгана. Ангархайнд нь үрүүлд үрсэн сармисаа нимгэхэн түрхэж өгнө.
2. Беконоо 2 см-ийн хэмжээтэй хэрчин, улаан лоолиныхоо ангархайд хавчуулаад, давс перцперецээ цацан, дээрээс нь бяслагаа нөмрүүлнэ.
3. Мөнгөлөг цаасанд боон, 250 градуст халаасан зууханд 15 минут шарна.

