БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 27-ны өдөр Увс аймагт ажиллалаа.
Тэрбээр Увс аймагт ажиллах хугацаандаа боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчид болон ард иргэдтэй уулзаж, салбарынхаа үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Мөн Увс аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарынхны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тухайлбал, Улаангом сумын Нархан 3-р цэцэрлэгийн засвар, Тариалан сумын сургуулийн дотор тоног төхөөрөмж, ёс заншлын өргөөний тохижилт, Биеийн тамир спортын газрын засвар зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм.
Ё.Баатарбилэг сайд Тариалан суманд мөн ажиллаж, тус сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, хүүхдийн цэцэрлэгээр орж хөдөө орон нутагт салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилт, хүүхэд багачуудын суралцах орчин нөхцөл ямар байгаатай биечлэн танилцлаа. Мөн тухайн сумын боловсролын салбарын ажилтнууд, ард иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.