more

Social Media

“Rio Tinto” компанийн очир эрдэнийн ханш уналаа

"Rio Tinto" группийн очир эрдэнийн гол худалдан авагчид өнгөрсөн сард болсон хямдралтай худалдаагаар санал болгосон чулуунуудын хагасаас илүүг нь авахаас татгалзсан байна. Ийнхүү ховорхон эсэргүүцэл үзүүлдэг худалдан авагчид чанар доогуур чулуу нийлүүлсэнд дургүйцлээ илэрхийллээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр өмнөх жилүүдэд 80 орчим хувийг худалдан авдаг байсан бол энэ удаад 50 хувьд ч хүрээгүй байна. Нийлүүлэлтийн …

rio-tinto-ochir-erdene

“Rio Tinto” группийн очир эрдэнийн гол худалдан авагчид өнгөрсөн сард болсон хямдралтай худалдаагаар санал болгосон чулуунуудын хагасаас илүүг нь авахаас татгалзсан байна.

Ийнхүү ховорхон эсэргүүцэл үзүүлдэг худалдан авагчид чанар доогуур чулуу нийлүүлсэнд дургүйцлээ илэрхийллээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр өмнөх жилүүдэд 80 орчим хувийг худалдан авдаг байсан бол энэ удаад 50 хувьд ч хүрээгүй байна. Нийлүүлэлтийн илүүдлийн улмаас очир эрдэнийн ханш унаад байгаа аж.

Чулууг байгалийн хэлбэрээр нь худалдаж аваад зүсэж, өнгөлөөд цааш арилжих бизнесийн ашиг улам бүр буурч байгаа юм.

“Rio Tinto”-ийн Австрали дахь “Argyle” уурхай хамгийн их хэмжээний очир эрдэнэ олборлож байгаа ч нэг каратыг ердөө 15 ам.доллароор борлуулж байгаа ажээ.

эх сурвалж: Bloomberg.mn

Miningworld Mongolia

Miningworld Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн