“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2019 оны долоодугаар сарын 16-26-ны хооронд дараах газруудын 12 магистраль шугамд засвар хийхээр болжээ.
Засварын үеэр хэрэглээний халуун ус хязгаарлах аж.
- Жаргалан хотхон
- МХАҮТ
- Солонгос элчин
- Оддын хотхон
- Энканто таун
- Маршал таун
- Ривер гарден хотхон
- Баян Монгол хороолол
- Шинэ Монгол сургууль
- Ногоон төгөл хотхон
- 13 хороолол ДДТ-26, 27
- Нарантуул зах
- Ахмадын хороолол
- Сүнжин гранд зочид буудал
- Баянзүрх дүүрэг
- Цэргийн Госпитал
- БХЯ
- 16 хороолол орчмын хэрэглэгчид
ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
- Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг “www. my.dulaan.mn” цахим хаяг болон өдөр тутамын мэдээллээс авна уу.
- Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
- Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших
- /хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
- Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
- Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна.
- 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК