2021-01-30

“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд 4000 өрхөд хүнсний багц хүрлээ

Короновируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр  нь  хаагдаж, орлого нь буурсан айл, өрхүүдийг дэмжих хүрээнд дэмждэг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ-2” аяныг эхлүүлсэн. Нийслэл, дүүргийн албан хаагчдын хандиваар эхэлсэн уг  аяныг  хувийн хэвшлүүд дэмжсээр байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “АПУ” ХК, “E-mart”, “Номин холдинг”, “БОСА”,  “Алтан жолоо”, “Хар хорин” ХХК зорилтод бүлгийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын үед дэмжлэг шаардлагатай байгаа өрхүүдэд туслах “Дэм дэмэндээ-2” аяныг нийслэл, дүүргийн албан хаагчид цалингаасаа хандив цуглуулж дэмжсэн. Мөн хувийн хэвшлүүд тэр дундаа хүнс, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч компаниуд дэмжиж байгаад талархаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд өрнүүлж байгаа энэ аянд идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна” гэлээ.

“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд цугласан хүнсний багцыг төрийн аливаа халамж, үйлчилгээнд хамрагддаггүй, цар тахлын энэ үед орлого нь тасалдсан айл, өрхүүдэд олгох зорилт тавин ажиллаж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

TAGS: