more

Social Media

Жефф Безос сарны гадаргуу дээр буух аппарат танилцуулав

Америкийн “Amazon” болон “Blue Origin” компанийн тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух сансрын аппаратын загварыг Вашингтон хотод танилцуулжээ. Энэ тухай телевизийн “ABC” суваг пүрэв гарагт мэдээлсэн байна. “Сар руу буцаж очих цаг нь болсон. Энэ удаад тэнд үлдэхээр очно” гэж Безос танилцуулах үйл ажиллагааны хаалтын үеэр сэтгүүлчдэд, сансрын салбарын мэргэжилтнүүдэд мэдэгджээ. Тэрбээр манай гарагийн …

Америкийн “Amazon” болон “Blue Origin” компанийн тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух сансрын аппаратын загварыг Вашингтон хотод танилцуулжээ. Энэ тухай телевизийн “ABC” суваг пүрэв гарагт мэдээлсэн байна.

“Сар руу буцаж очих цаг нь болсон. Энэ удаад тэнд үлдэхээр очно” гэж Безос танилцуулах үйл ажиллагааны хаалтын үеэр сэтгүүлчдэд, сансрын салбарын мэргэжилтнүүдэд мэдэгджээ. Тэрбээр манай гарагийн цорын ганц дагуул дээр буух аппаратын бодит хэмжээний загварыг тайзан дээр үзүүлсэн байна. Газардагч аппаратыг “Blue Moon” гэж нэрлэжээ.

У.Түмэн-Өлзий

У.Түмэн-Өлзий

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн