Маршал Ю.Цэдэнбалын идэр насыг УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар бүтээв

23
tsedenbal-tuuh-martahgui-kino-2019
Маршал Ю.Цэдэнбалын идэр насыг УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар бүтээв

Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан түүхэн киног бүтээж байгаа юм.

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран өмнө нь “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн билээ. Тэгвэл энэ удаад “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээж буй.

“Түүх мартахгүй” УСК-ны нэг онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Үүнтэй холбогдож 20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн дүр төрхийг тод харуулах аж.

Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийж буй бөгөөд энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаа юм байна.

Ингээд та бүхэнд “Түүх Мартахгүй” УСК-ны зураг авалтаас хүргэж байна. БНМАУ-ын Баатар, Маршал Ю.Цэдэнбалын идэр насны дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар тоглож байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу