more

Social Media

Нарны дараах наадам энэ сарын 13нд болно

Хөдөө гадаа явж чадаагүй Хөөрхөн залуус минь хүрээд ирээ Хотод үлдсэн бид чинь Хамтдаа сайхан хөгжилдье өө Нар шингэх тахиа цагт New york ресторандаа Эрхэм дотны нөхөдтэйгөө ирж Эв түнжин сайтайхан шиг Эрийн гурван наадмаа хийж Эр бяр авхаалж самбаагаа шалгая аа Хуруун чинээ бөхөө барилдуулъя Хурдан хүлгээ шоо хаяж уралдуулъя Наалддаг сумаар цэц мэргэнээ …

Хөдөө гадаа явж чадаагүй
Хөөрхөн залуус минь хүрээд ирээ
Хотод үлдсэн бид чинь
Хамтдаа сайхан хөгжилдье өө

Нар шингэх тахиа цагт
New york ресторандаа
Эрхэм дотны нөхөдтэйгөө ирж
Эв түнжин сайтайхан шиг
Эрийн гурван наадмаа хийж
Эр бяр авхаалж самбаагаа шалгая аа

Хуруун чинээ бөхөө барилдуулъя
Хурдан хүлгээ шоо хаяж уралдуулъя
Наалддаг сумаар цэц мэргэнээ тодруулъя
Наалинхай ааштай бүсгүйчүүд зүү ороож өрсөлдье

Идье гэвэл хуушуур сэт байна
Эвийг нь ольё гэвэл цохих сээр байна
Жалам харыг заах багш нь байна
Жаргал цэнгэлд хөтлөх DJ нь бас байна

Энэ өдөр хүрэлцэн ирсэн зочидын минь
Идээ ундаа нь элбэг
Эдэлсэн өмссөн нь ихэмсэг байхын
Өлзий жаргалын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ

7 сарын 13 нд New york ресторанд үндэснийхээ сайхан хувцастай өргөн олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.facebook.com/events/1906470089453546/

У.Түмэн-Өлзий

У.Түмэн-Өлзий

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн