Энэ бол NBA -гийн тоглогч Нуркичийг яаж олсон тухай жижигхэн түүх юм. Миний сонсож байсан хамгийн гайхалтай түүхүүдийн нэг. Юсуф Нуркичийг олсон шалтгаан түүний аав нь болох 213 см өндөр, 180 орчим кг жинтэй Босни Херцеговинын цагдаа Хариц Нуркич байсан юм. Боснигийн спортын агент Энэс Трновчевич, Туцла хотын цагдаагийн тухай мэдээллийг сонингоос уншсан байна.
“ Боснигийн цагдаа Хариц Нуркич 14 хүнтэй нэгэн зэрэг зодолдлоо” гэсэн мэдээг уншаад юу хийхээ тэр даруй ойлгож, маргааш нь Нуркичийн аавтай уулзахаар хөдөлжээ. Очоод шууд нэг зүйлийг асуусан нь
– “Чамд хүү байгаа юу?”
Юсуф Нуркич тухайн үед 14 настай байсан хэдий ч, сагсанбөмбөг хэзээ ч тоглож байсангүй. Ингээд түүнийг аваад Словен руу авч явж боломж олгоё гэхэд тэр зөвшөөрсөн байна. Би бол энгийн нь л хэмжээтэй нэгэн, тэгээд тэр над руу хараад хэлсэн “Хүү минь NBA -д тоглох болно” гэхэд бид бүгдийн нүүрэнд инээмсэглэл тодорсон бөгөөд энэ үнэхээр солиотой зүйл байлаа. Юсуф аавдаа тохиолдсон түүхийг баталсан бөгөөд түүний аав үнэхээр нэг дор 14 хүнийг зодсоныг бид сайн мэдэхгүй ч, үүнд итгэхийг хүсэж байна.
Нуркич урд нь хэзээ ч сагсанбөмбөг тоглож байгаагүйгээр барахгүй энэ спортын талаар жижиг сажиг зүйл ч мэдэхгүй, бөмбөг шидэж ч чаддаггүй байлаа. Гэхдээ Нуркич сагсыг сонирхох болж, дасгалжуулагч түүнд үндсэн бүх техникийг заасан юм. Тухайлбал яаж шидэх ч юм уу. Мэдээж хэрэг эцэст нь тэр NBA-ийн тоглогч чадсан бөгөөд заримдаа бидэнд жоохон аз хэрэгтэй байдаг. Түүний аав нэг удаа 14 хүн зодсон гэдэг ч юм уу!
Нуркичийн анхны баг Словенийн Златагор Лашко байлаа. Хоёр жилийн дараа буюу 16 настайдаа чансаа өндөр Юнион Олимпиа клубт хальт зээлээр тоглохдоо Сербийн Белградад болсон Наик брэндийн Олон улсын өсвөрийн тэмцээнд оролцож 18.8 оноо, 11 самбар дунджилсан байна. Хуучиндаа багтаа буцаж ирээд удалгүй Хорватын Чедевита клубт бэлтгэл хийх болж хэдхэн сарын дараа 16 настай хүүд 4 жилийн мэргэжлийн гэрээг санал болгосон юм. Ердөө 8-хан сарын дотор хоёр том клубт тоглож улмаар мэргэжлийн гэрээг үзэглэсэн нь энэ байлаа. Шинэ багтаа очсон эхний жилээ ихэнхдээ сэлгээнд сууж өнгөрүүлсэн бол дараа улиралд нь шинэ дасгалжуулагч Ясмин Репешагийн удирдлага дор 16.3 минутанд 11.6 оноо, 5.6 самбар дунджилж Европийн шилдэг залуу тоглогчийн шагналд нэр дэвшсэн юм. Тухайн жилд нь Хорватын Дарио Шарич шилдэг залуу тоглогчийн шагналыг авснаар хоёр дахь жилдээ дарааллан авсан Ионас Валанчюнастай зэрэгцсэн юм. Энэ шагналыг 3 удаа авсан ганц тоглогч байдаг нь Рики Рубио.
Тухайн жилээ Нуркич NBA-гийн драфтад орох нэрээ өгч 1-р тойргийн 16 дахь сонголтоор Чикаго Буллст сонгогдож солилцоогоор Денвер Наггетсийн тоглогч болсон билээ. Денверт 3 жил тоглосны дараа Портлэнд руу солигдсон бөгөөд 2018 оны зун 4 жилийн 48 сая долларын шинэ гэрээг үзэглэсэн байна. 2019 он гарснаас хойш кареерийнхаа оргил тоглолтыг үзүүлэх болж Сакраментотой хийсэн тоглолтонд 24 оноо, 23 самбар, 7 оновчтой дамжуулалт, 5 блок, 5 бөмбөг таслалт хийсэн NBA-гийн түүхэнд энэ стат-ийг үзүүлсэн ганц тоглогч болсон байна. Улмаар Кливлэндийн эсрэг анхны трипл-даблаа хийгээд байсан юм. Харамсалтай нь энэ долоо хоногт Брүүклинтэй хийсэн тоглолтонд зүүн хөлийн шилбэний хоёр ясаа хугалсан буюу бүтэн хугарал авснаар энэ улирал магадгүй ирэх улиралд ч талбайд гарахгүй болоод байна. Зарим шинжээчид кареер дуусах аюул ч бий гэдгийг дурьдаад буй.
Нийтэлсэн: Б.Батзаяа