Хөгжмийн зохиолч, Улаанбаатар телевизийн захирал ноён Л.Балхжавын бага хүү Билгүүн Израйл улсын “Tel Aviv university” сургуулийг амжилттай дүүргэжээ. Түүнчлэн тэрээр АНУ-д боловсрол эзэмшсэн авсан
хэмээдэг.
Урлагийн гэр бүлд өсөн торнисон Билгүүн хайртай бүсгүйгээрээ М.Цэрэндолгор буюу Цэдо хэмээх жүжигчин бүсгүй сонгосон билээ.
Тэдний хайрын романс 2015 оноос эхэлсэн бөгөөд М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь сайн мэдэх билээ.
Сонирхуулахад, Цэдо Израйлийн хамгийн олон уншигчтай “The jerusalem post style” сэтгүүлийн нүүрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард чимсэн бөгөөд найз залуугийнхаа төгсөлтийн баярт ийн очиж, олны нүдийг хужирлажээ.