more

Social Media

ЯПОН: Пёнчаны олимпийн аварга Алина Загитова тасархай түрүүллээ

Япон улсад зохион байгуулагдаж буй уран гулгалтын Дэлхийн аваргын тэмцээнд Оросын уран гулгагч, өнгөрсөн оны Пёнчаны олимпийн аварга Алина Загитова тасархай түрүүлж аваргаллаа. Тэрээр нийлбэр дүнгээр 237,5 оноо авсан бол удаах байрт Казахстаны тамирчин Елизабет Турсынбаева 224,76 оноогоор оров. Богино үзүүлбэрийн дараа 4-р байранд жагсаж байсан Оросын Евгения Медведева хүрэл медал дээр буусан бол 2-р …

alina-zagitova

Япон улсад зохион байгуулагдаж буй уран гулгалтын Дэлхийн аваргын тэмцээнд Оросын уран гулгагч, өнгөрсөн оны Пёнчаны олимпийн аварга Алина Загитова тасархай түрүүлж аваргаллаа.

zagitova
Пёнчаны олимпийн аварга Алина Загитова тасархай түрүүллээ

Тэрээр нийлбэр дүнгээр 237,5 оноо авсан бол удаах байрт Казахстаны тамирчин Елизабет Турсынбаева 224,76 оноогоор оров.

Богино үзүүлбэрийн дараа 4-р байранд жагсаж байсан Оросын Евгения Медведева хүрэл медал дээр буусан бол 2-р байранд жагсаж байсан Японы Каори Сакамото чөлөөт үзүүлбэр дээрээ тааруухан гулгаснаар шагналын тавцангаас мултарсан билээ. Ингээд дэлхийн аварга Алина Загитовагийн чөлөөт үзүүлбэрийг хүргэж байна.

https://www.facebook.com/olnoo18/videos/987008881504043/?t=24

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн