Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, санал авлаа

undsen-huuliin-oorchlolt-sanal-huraalt
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, санал авлаа

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэний дараагаар гишүүд богино хугацаанд төслийг тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр ажиллалаа.

2019 оны долдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 69 гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи мэдээллээр ханган, 40930 хүний саналыг нь авсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу