​Global Times: Хятад улс цар тахлыг амжилттай давсан тухай мэдэгдэл гаргана

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 17 дугаар хурал дөрөвдүгээр сарын 26-29 өдрүүдэд болж өнгөрлөө. Уг хурлаар цар тахлын улмаас хойшлогдоод байсан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 13 дугаар их хурлыг ирэх тавдугаар сарын 22-нд эхлүүлэх шийдвэр гаргасан талаар тус улсын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг мэдээлсэн юм.

China says its COVID-19 peak is over - Xinhua | English.news.cn

Хятадын “Global Times” сонинд мэдээлснээр Байнгын хорооны гишүүд тус улс цар тахлыг амжилттай даван туулсан гэж үзэж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн улсын хэмжээнд хөл хориог цуцалж, бизнес, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээх замаар тогтвортой байдал руу аажмаар шилжих боломжтой гэж үзсэн байна. Тухайлбал, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын орлогч дарга Жоу Хонг улсын хэмжээнд хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг үе шаттай арга хэмжээнүүд бүрэн хэрэгжсэн болохыг цохон тэмдэглэжээ.

Мөн ирэх тавдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан болох юм. Тиймээс ажиглагчид энэхүү хурлаар Коммунист намын эрх баригчид Хятад улс “COVID-19” цар тахлыг бүрэн хяналтдаа авч чадсан тухай мэдэгдэл гаргах магадлалтай гэж үзэж байна.

China: COVID-19 cases slow, students return to schools

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, Хонконгийн Ардчилсан Дэвшилтэт намын дэд дарга Юн Чан цар тахлын улмаас Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн ээлжит их хурал энэ жил шахуу хуваарьтай явагдах талаар ярьсан байна. Эх сурвалжуудад хурал долоон хоногийн хугацаанд үргэлжлэх талаар мэдээлсэн. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 3000 гишүүд энэхүү хурлаар Төв Засгийн газрын үйл ажиллагаа, төсвийн тайланг нягталж, эдийн засаг болон нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулах юм.

Эх сурвалж: Xinhua, Global Times

TAGS: