Avengers: Endgame киноны найруулагчид анимэ-ээс сэдэвлэсэн бүтээл хийнэ.

23

San Diego Comic-Con хоёр дахь өдөр болж өнгөрлөө.

Энэ удаа ах дүү Russo буюу Avengers: Endgame найруулсан уран бүтээлчид өөрсдийн Panel дээрээ тэдний студи болох AGBO нь Gatchaman анимэ цувралаас сэдэвлэсэн бүтээл хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа хэмээн зарлажээ.

Тэд нэмэж хэлэхдээ төсөл animated эсвэл live action байх нь тодорхойгүй байгаа бөгөөд мөн өөрсдөө найруулах нь ч эргэлзээтэй байгаа гэнэ. Хэрвээ тэд найруулах болвол бүтээл Live action байх болно гэжээ.

Уран бүтээлчдийн хувьд гайхалтай бүтээл бидэнд хүртээл болгосон бол, тэд одоо sci-fi анимэ яаж урлах нь сонирхол татаж байна.

Цуврал дээр нэмэж хэлэхэд Gatchaman анимэ нь 1972 оны 10 сард анх цацагдаж 1974 оны 9 сар хүртэл 105 анги гаргасан байна. Үүний дараа хоёр ч бүрэн хэмжээний анимэ үзэгчидийн хүртээл болгосон юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу