more

Social Media

Израйльчууд саранд хүрсэн цагт л санаа амарна

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн бизнесмэнүүдийн санхүүжүүлсэн “Beresheet” хөлөг сарны гадарга дээр буух гэж байгаад осолдсон билээ. Хөлгийн гол хөдөлгүүр нь эвдэрснээс “Beresheet” хөлөг сарны татах хүчийг сааруулж дийлэлгүй унаж сүйрсэн юм. Ингэснээр Израйль улс саранд хүрсэн дөрөв дэх үндэстэн болох боломжоо алдсан. Мөн амжилттай болсон бол саранд хүрсэн анхны хувийн санхүүжилттэй хөлөг гэсэн алдрыг хүртэх …

gallery_medium

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн бизнесмэнүүдийн санхүүжүүлсэн “Beresheet” хөлөг сарны гадарга дээр буух гэж байгаад осолдсон билээ. Хөлгийн гол хөдөлгүүр нь эвдэрснээс “Beresheet” хөлөг сарны татах хүчийг сааруулж дийлэлгүй унаж сүйрсэн юм.

Ингэснээр Израйль улс саранд хүрсэн дөрөв дэх үндэстэн болох боломжоо алдсан. Мөн амжилттай болсон бол саранд хүрсэн анхны хувийн санхүүжилттэй хөлөг гэсэн алдрыг хүртэх байв.

“Beresheet” хөлгийг бүтээхэд зарцуулсан $90 сая орчмын хөрөнгийн ердөө $2 саяыг Израйлийн засгийн газар гаргаж, бусдыг нь израйль гаралтай тэрбумтнууд гаргажээ.

Тэгвэл Ням гарагт “Beresheet” хөлгийг бүтээсэн SpaceIL төслийг санаачлагч, тэрбумтан Моррис Кан хоёр дахь хөлгийг бүтээхээр шийдсэнээ зарласан байна.

Тэрээр “Beresheet 2.0” хөлгийг өмнөх алдаан дээрээсээ суралцах замаар шинэчлэн бүтээж, зорилгоо гүйцээхээр болсныг мэдэгджээ. Хөлгийг зохион бүтээх багийнхан Даваа гарагт цуглаж эхний ажилдаа орно гэж Кан хэлсэн юм. Моррис Кан бол Өмнөд Африкт төрсөн, ӨАБНУ-ын иргэн, жүүд гаралтай тэрбумтан ажээ.

service

service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн