Увс аймгийн эрүүл мэндийн салбарт БНСУ хөрөнгө оруулалт хийхээр боллоо

uws-eruul-mend
Увс аймгийн эрүүл мэндийн салбарт БНСУ хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан БНСУ-ын Пусан хот дахь “Сайхан хүмүүс” олон нийтийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж Увс аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал тавьсны дагуу шинээр ашиглалтад орох 50 ортой хүүхдийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийхээр газар дээр нь ирж танилцлаа.

Пусан хотын “Сайхан хүмүүс” ТББ нь 1989 оны тавдугаар сард анх байгуулагдсан бөгөөд 30 жилийн турш хөгжингүй орнуудад зориулан сайн дурын хандивын аяныг шаардлагатай салбарт зохион байгуулж байгаа 28 салбар нэгжүүдэд ажилладаг 3000 гаруй гишүүнтэй байгууллага юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу