БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.
~Хятадад дэгдсэн уушгины хатгалгаа өвчний халдвараас сэргийлнэ үү~
Зөвлөмж:
-Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
-Амны хаалт тогтмол хэрэглэх;
-Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
-Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
-Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
-Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
-Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
-Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;