Өнгөрсөн оны 9 сарын 6-нд анх Шинэ Өмнөд Вэльс мужийн хойд хэсэгт хэт хуурайшилтаас болж гарсан ойн түймрийг даруй зогсоож чадаагүйгээс он дамнасан их гамшиг болж хувирчээ. Зөвхөн түймэр эхэлсэн тухайн 9 сард гэхэд хоёр хүний амь хохирч, гал суурин газар луу нэвтэрч хэдэн зуун айлын байр орон сууц шатжээ.
2019.10 сард улам тархсан түймэр Тасманийн талд хүрсэн төдийгүй 500 гаруй коало баавгай амьдаараа шатаж үхжээ. 2019.11 сард 600 миллийн хурдтай галан хана бий болж Сидней рүү урагшилж хотыг түймрийн утаа бүчиж угаартаж хордсон, ухаан алдсан олон зуун дуудлага улс даяар түгшүүрийн харанга дэгдээн гал унтраах хоёр усан бөмбөлөг агаараас унагасан ч үр дүнд хүрсэнгүй. Улмаар 1сая 258 мянган акр газар шатаж, үндэсний парк нь ч түймэрт өртжээ.
2019.12 сард 800-аад айлын гэр орон болон 1582 барилга байгууламж шатсанаас гадна галын машин гал сөнөөгчидтэйгөө дэлбэрч, өөр хэсэгт явган гал сөнөөгчид модонд дарагдан амь үрэгджээ.
2020.1 сарын эхний өдрөөс Австрали даяар хохирч сүйдсэн хүмүүстээ хоол хүнс, орон байрны туслалцаа өрнүүлэх аян хөдөлгөөнүүдийг хэдэн арваар нь өрнүүлж, онцгой байдлын газраас хоёр долоо хоногийн турш онцгой байдлын түгшүүр зарлаж анхны том хэмжээний нүүлгэн шилжүүлэлт хийгдэж ойролцоох арлуудын мянга гаруй хүмүүсийг аюулгүй газар нүүлгэсээд байна.