2019-05-10

Анжелина Жоли амьдралдаа томоохон алхмуудыг эхлүүлэв

Angelina Jolie
Анжелина Жоли амьдралдаа томоохон алхмуудыг хийж эхлэв

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли саяхан нөхөртэйгөө эргэн нийлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн ч Брэд Питтээс татгалзсан хариу аваад байсан билээ. Харин энэ явдлын дараа од бүсгүй өөрийн амьдралд тодорхой хэдэн алхмуудыг хийгээд байна.

Тэрээр саяхан сайн найз Канадын алдарт дуучин Селин Дионы намтар киноны гол дүрд тоглохоос татгалзсан байна. Тэрээр Marvel-ийн шинэ цувралд дүр авсны зэрэгцээ НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн элчийн ажлаа гүйцэтгэх мөн Их Британийн нэгэн бизнесмен эртэй ойр дотно харилцаатай болсон зэрэг нь Селин Дионд татгалзсан хариулт өгөхөд хүргэсэн гэнэ.

Үүний дараа тэрээр өөрийн эзэмшлийн компаниа 17 настай хүү Мэддокстоо шилжүүлж буйгаа гэрээслэлдээ бичжээ. Мэддокс бол камбож хүү. Түүнийг олон жилийн өмнө үрчлэн авсан юм. Харин Пакс, Захар, Шайло, Нокс, Вивьен зэрэг бусад хүүхдүүдээ одоогоор Анжелина Жоли гэрээслэлдээ дурдаагүй байгаа аж.

Зарим хэвлэлүүд түүний энэ үйлдлийг Брэд Питтийн эсрэг үйлдэл хэмээн бичиж байгаа юм. Учир нь хоёр хосын салсан шалтгаан нь энэ хүүгээс болсон гэж ярьдаг. 2016 онд дарвуулт онгоцоор аялж явахдаа Брэд Питт хүү Мэддокс руугаа уурлан хашхичиж, зохисгүй авир гаргасан нь Жолид огт таалагдаагүй гэдэг.