Тамхины иш гудамжинд хаявал 200 ам.доллараар торгох гэнэ. Тодруулбал, холбогдох журмыг Бельгийн нийслэл Брюссель хотын захиргаанаас гаргажээ.
Улмаар шинэ дүрэм журмыг ирэх оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэх юм байна. Үүний зэрэгцээ олон нийтийн газруудад 100 гаруй хогийн сав байршуулах ажлыг эхлүүлжээ.
Бельги улсад нийтийн газар тамхи татахыг хуулиараа хориглосон байдаг. Зөрчсөн тохиолдолд таван мянган ам.долларын торгууль ногдуулах заалттай. Хэдийгээр хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч шөнийн цэнгээний таван газар тутмын нэгт хууль зөрчигдсөөр байгаа гэнэ.