2020-02-27

БНСУ: Самсунг корпораци 30 тэрбум вон засгийн газартаа хандивлалаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа орнуудын нэг БНСУ юм.Тус улсын засгийн газраас коронавирусийн эсрэг олон арга хэмжээ авч байгаа ч өнөөдрийн байдлаар 1595 тохиолдол бүртгэгдэж 13 хүн нас бараад байгаагийн нэг нь монгол улсын иргэн 35 настай О байсан. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Солонгосын хувийн хэвшлийн компаниуд иргэн аж ахуй нэгжүүд засгийн газартаа хандив өргөж коронавирустэй хамтын хүчээр тэмцэж байна. Тухайлбал өнөөдөр БНСУ-ын хамгийн том компани болох Самсунг Корпорацийн зүгээс 30 тэрбум вонын хандив өргөжээ. Тус корпорацийн eрөнхийлөгч аюулт вирусийг хамтын хүчээр даван тулах нь иргэн бүрийн үүрэг гэж мэдэгджээ

TAGS: