2019-12-12

Диана гүнжийн гоёлын даашинзийг дуудлага худалдаагаар борлуулав

Diana-gunj
Диана гүнжийн гоёлын даашинзийг дуудлага худалдаагаар борлуулав

Их Британи улсад Уэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинзыг дуудлага худалдаанд оруулсан юм. Энэхүү чамин, загварлаг даашинз 347 000 ам.доллараар зарагджээ.

Ханхүү Чарльзын анхны эхнэр, Уэльсийн гүнж Диана энэ даашинзыг 1985 онд Америкийн ерөнхийлөгчийн цагаан ордонд болсон үйл ажиллагааны үеэр өмсөж байжээ.

~Диана гүнжийн гоёлын даашинзийг дуудлага худалдаагаар борлуулав~

Энэхүү даашинзаар гоёсон Диана гүнж, алдарт жүжигчин Жон Траволтатай бүжиглэж буй зураг дэлхий дахинд алдартай юм.

Диана гүнж тус гоёлын даашинзыг сувдан хүзүүний зүүлттэй хослуулсан нь зурган дээрээс харагдаж байгаа юм. Гэхдээ загвар зохион зохион бүтээгч Виктор Еделстейний урласан даашинз дуудлага худалдааны үеэр борлогдоогүй юм.