2020-04-13

Дуучин Рианна “Covid-19” вирусийн эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүллээ

Rihanna
Дуучин Рианна "Covid-19" вирусийн эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүллээ
Коронавирусийн улмаас хөл хорио тогтоогоод буй Лос Анжелес хотод гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн архидалт, хар тамхидалт нэмэгдээд байгаатай тэмцэх зорилгоор 4.2 сая ам.долларыг дуучин Рианна, Twitter-ын босс Жак Дорси нар хандивлажээ.
Рианна, Жак Дорси нар тус бүртээ 2.1 сая ам.долларыг Лос Анжелес хотын захирагчийн албанд хандивласан байна. Тэдний хандив болгосон мөнгөөр бүхэл бүтэн 10 долоо хоногийн хугацаанд гэр орноосоо зугтсан, хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийг хоол хүнс, орон байраар хангаж, сэтгэл санааны тусламж, зөвлөгөө өгөх юм байна.
Түүнчлэн дуучин Рианна Covid-19 вирусийн эсрэг тэргүүн фронтод ажиллаж буй АНУ-ын эмнэлэг, аюулгүй байдал, хүчний байгууллагын ажилтнуудад зориулан 5 сая ам.долларыг хандивлаад байгаа юм.
Уг 5 сая долларын ардаас дахин 1 сая ам.долларыг хандивлахаа мэдэгдсэнтэй зэрэгцэн дуучин, репер Жей Зи ч гэсэн 1 сая долларыг аюулгүй албаныханд хандивлалаа.
Энэ жил 32 настай Рианнагийн үүсгэн байгуулсан Clara Lionel-ын сан нь ийнхүү тусламж дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст чиглэж ажиллаж байгаа юм.