Хятад улсын Хубэй мужийн Үхань хотын нэгэн дунд сургуулийн захиргаа бүх салбар сургууль “зөвхөн аавуудаар нь сургуулиас авахуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болжээ.
Сургуулийн эрхлэгч Жан Жигуаний,
“Эцэг эхийн хурал, сурагчдын дундах уралдаан, тэмцээн зэрэг сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн бүх л үйл арга хэмжээнд ихэвчлэн ээжүүд оролцдог. Тиймээс аавуудын үүрэг оролцоог бага ч гэсэн нэмэгдүүлэх нь чухал.
Хүүхдийн сурч боловсрох орчин, өсөж хүмүүжих гол цаг үед нь эцэг, эхийн оролцоог эн тэнцүү байлгах зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон” гэв.
Сонирхуулахад, Үхань хотын Гуаньгугийн 11 дүгээр дунд сургуульд сурагчдын ар гэрийн оролцооны талаар судалгаа явуулахад, нийт аав нарын 13 хувь нь хүүхдээ хичээлд нь хүргэж өгч, авдаг аж. Гэтэл эмээ нарын 14.3 хувь нь ач, зээгээ сургуульд нь өгч, авдаг гэжээ.
Тиймээс аав нар энэ төрлийн үүрэг, оролцоогоо эмээ нараас ч бага гүйцэтгэдэг юм байна.