Их 20 орон криптовалютын талаар голчлон ярилцаж байна

911
crypto-olborlogchid
Их 20 орон криптовалютын талаар голчлон ярилцаж байна

Их 20 орны сангийн сайдууд болон төв банкны удирдлагууд нь криптовалютын талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Их 20 улсын удирдагчид энэ 6 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд Япон улсын Осака хотод чуулна.

Тэгвэл тэрхүү чуулганаас өмнө гишүүн улсуудын сангийн сайд нар болон төв банкны удирдлагууд нь уулзаж, олон асуудлаар ярилцаж байгаа юм. Яригдаж буй асуудлуудын тэргүүн эгнээнд криптовалютын салбар, түүний хөгжил, зохицуулалтын талаар багтжээ.

~Их 20 орон криптовалютын талаар голчлон ярилцаж байна~

Японы Фукуока хотноо 6 сарын 8,9-ны өдрүүдэд болж буй чуулганд Их 20 орны сангийн сайд нараас гадна НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ОУВС, Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан уулзалтын үеэр криптовалют, түүний хууль эрхзүйн зохицуулалт, хэрэглэгчид харилцагчид шинэ санхүүгийн системээр хэрхэн хамгаалагдах талаар голчлон ярилцжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу