Ким Кардашиан нөхөр Канье Уэсттэй хамт Сийн ‘Дидди’ Комбсын 50 насны төрсөн өдөрт ирэхдээ 9300 ам.долларын үнэтэй Вивиэн Вэствүүдийн 1999 оны хуримын загвартай даашинзаар гангарчээ.
Тэд бямба гаригт 40 сая ам.долларын үнэтэй харшид болсон үдэшлэгийн хүндэт зочдын жагсаалтад багтан, Бейонсе, Жэй-Зи нартай хамт уригдсан байна.
Ким өөрийн төгс галбирыг бүрэн тодотгох даашинзаа сүйтгэхгүйн тулд замд 45 минут явахдаа суудлын бүс зүүгээгүй аж.
20 жилийн өмнөх загвартай шаргал корсе бүхий даашинзан дээр хацрандаа ягаан туяа шингээж, зөөлөн смоки будалт хийн, үсэндээ холливуд долгион оруулсан нь түүний царайны онцлогийг улам тодруулж, үзэсгэлэнтэй харагдуулж байжээ.
эх сурвалж: news.mn