2020-02-04

Латин Америк гаралтай дива нарын доргио үдэш

shakira-Jlo- (2)
Латин Америк гаралтай дива нарын доргио үдэш

Эмэгтэй хүний амьдрал 40 нас, 50 насандаа ид байдгийн амьд жишээ, гайхалтай үлгэр дууриаллын жишээг Латин Америк гаралтай дива нар харууллаа.

Өнгөрсөн үдэш АНУ-ын хамгийн их үзэгчтэй спорт болох мэргэжлийн хөл бөмбөгийн лигийн Супербоул тоглолтын их завсарлагаар дуучин Шакира (43 настай), Женнифер Лопез (50 настай) нар утгаар нь байлдан дагуулалт хийжээ. Майами хотын Hard Rock цэнгэлдэхэд болсон хөл бөмбөгийн тоглолтын оргил хэсэг нь Жей Ло, Шакира нарын тоглолт байсан гэж болно.

Дуучин Шакира урлагийн хэсгийг эхлүүлж, англи хэл дээрх супер хит дуунууд болох “She Wolf”, “Empire”, “Whenever, Wherever” зэрэг дуугаа дуулсан. Тэгвэл дуучин, жүжигчин, фото модель, энтрепренер Жей Ло 2000-аад онд “ХИТ” болж байсан дуунуудаасаа сорлон “Ain’t It Funny”, “Get Right” зэргийг хүргэсэн юм.

Ардаас нь “Waiting For Tonight” дуугаа дуулж, цэнгэлдэхэд цугласан 60,000 үзэгчийг доргиож чаджээ. Мөн энэ үдэш J Balvin, Bad Bunny зэрэг одууд хамтран дуулж, урлагийн хэсгийг чимж өгсөн байна.

Ингээд Супербоулын их завсарлагын дундуурх тоглолтоо дуусгахдаа Шакира, Женнифер Лопез нар хөл бөмбөгийн ДАШТ-ний сүлд дуу гэдгээрээ дэлхийд танигдсан “Waka Waka”-г хамтдаа дуулсан юм.