more

Social Media

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин коронавирусний эсрэг вакцин хийлгэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-ны мягмар гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. “Вакцинжуулалт бол хүн бүрийн сайн дурын сонголт, хувийн шийдвэр юм. Ташрамд хэлэхэд, би маргааш вакцин тариулах бодолтой байна" гэж тэрбээр даваа гарагт коронавирусний вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хурлын үеэр хэлсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-д "Спутник V", "ЭпиВакКорона", "КовиВак" гэсэн …

putin

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-ны мягмар гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Вакцинжуулалт бол хүн бүрийн сайн дурын сонголт, хувийн шийдвэр юм. Ташрамд хэлэхэд, би маргааш вакцин тариулах бодолтой байна” гэж тэрбээр даваа гарагт коронавирусний вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хурлын үеэр хэлсэн байна.

Одоогийн байдлаар ОХУ-д “Спутник V”, “ЭпиВакКорона”, “КовиВак” гэсэн вакцинуудыг бүртгэсэн байгаа юм.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн