2018-07-01

ТОКИО ХОТ ТАМХИНЫ ТОРГУУЛЬ ӨНДӨРТЭЙ ХУУЛЬТАЙ БОЛЛОО

Япон улсын нийслэл Токио хот 6 дугаар сарын 27-ноос шинэ тамхины хууль баталж, мөрдөхөөр болжээ. Шинэ хууль нь цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль болон зоогийн газар, ресторануудад тамхи татахыг хориглож байгаа юм. Тухайн газруудад тамхи татсан тохиолдолд 50 мянган иен буюу 1133500 төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгээр торгоно.

“Бид ирэх хоёр жилд 2019 оны Регбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон зуны олимпийн наадмуудыг зохион байгуулна.” Токио хотын амбан захирагч Юрико Коекэ

Токио хотын амбан захирагч Юрико Коекэ “Бид ирэх хоёр жилд 2019 оны Регбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон зуны олимпийн наадмуудыг зохион байгуулна. Токио хотод мөрдөгдөх хууль хатуу сонсогдож байгаа боловч дэлхийн бусад оронд үүнээс илүү хатуу журам баримталдаг” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж : NDTV

TAGS: