Япончууд хамгийн бага зардлаар, орчин үеийн дэвшилттехнологийн гайхамшгийг мэдрүүлсэн, түүхэнд байгаагүйолимп зохион байгуулахаар зорьж байна
2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 7 сарын 24-ны өдрөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох юм. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсонОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулахэрхийг авсан. Токио хот нь1964 оны зуны олимпийг зохионбайгуулж байсан бөгөөд 56 жилийн дараа дахин зохионбайгуулах гэж байна.
Тэгвэл энэ удаа япончууд хамгийн бага зардлаар, орчинүеийн дэвшилт технологийн гайхамшгийг мэдрүүлсэн, түүхэнд байгаагүй олимп зохион байгуулахаар зорьж байна.
Токио 2020” олимп зохион байгуулах хорооны төсөв нь 600 тэрбум иен буюу 5.6 тэрбум ам.доллар аж. Үүнийг түрбайгууламж, хүмүүсийн зохион байгуулалтад зарцуулахаартөлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Харин Токио хотоос гарч буй олимпын нийт зардал 1 триллион 350 тэрбум иен буюу 12.7 тэрбум ам.доллараархэмжигдэж байгаа бөгөөд үүнд олон нийтийн барилгабайгууламж барих зардал бүгд багтаж байгаа юм байна.
Тэгвэл 68 мянган хүний суудалтай үндэсний цэнгэлдэххүрээлэн157 тэрбум иений өртгөөр баригдсан бөгөөдолимпын наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, хөлбөмбөг зэрэг хэд хэдэн талбайн тэмцээнийг зохионбайгуулна.
Байгалийн гаралтай материал ашигладаг гэдгээрээ алдартайархитектур Кенго Кума цэнгэлдэх хүрээлэнгийн загварыгЯпоны эртний сүмээс санаа авсан ба гурван хэсэг суудал, ган болон сараалжин модон дээвэр хийсэн байна. Угбарилгыг Японы 47 мужийн модоор хийсэн бөгөөд 1980 гаруй куб.м банз ашиглажээ.
Олимпыг зохион байгуулагчид анх 2015 онд архитектурЗаха Хадидын орчин үеийн загварыг сонгосон юм. Гэвч энэнь зарим албаныханд таалагдаагүй ба архитектур Хадид насбарснаар 65 настай Кумагийн төслийг хэрэгжүүлжэхэлжээ. Олимпоос өмнө энд хэд хэдэн туршилтын үйлажиллагаа зохион байгуулах бөгөөд олимпын дараа Японыхөлбөмбөг, рагбигийн багийнхны мэдэлд шилжүүлэх юмбайна.