2021-03-26

Халдлагад өртсөн “ЭМЭЭ”-д цугларсан мөнгийг, арьс өнгөний үзлийн эсрэг санд ХАНДИВЛАВ

haldlaga
Халдлагад өртсөн "ЭМЭЭ"-д цугларсан мөнгөө арьс өнгөний үзлийн эсрэг санд ХАНДИВЛАВ

Сан Франциско. Хотын гудамжинд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй этгээд БНХАУ-ын иргэн 76 настай эмээгийн биед халдсан.

Ше Шаозэн хэмээх энэ хүн тухайн үед халдсан этгээд рүү хариу довтолж, биед нь гэмтэл учруулсан юм. “Настай хүнийг дээрэлхсэн тул би хариуг нь өгсөн юм” гэж тэр тухайн үед хэвлэлд ярьж байжээ.

Халдлагын дараа эмэгтэйн нэг нүд гэмтэж, гар нь хавдсан байна. Мөн сэтгэл санааны хямралд орсноос гэрээсээ гарахаас айдаг болсон тухай гэр бүлийнхэн нь мэдээлж байв.

Энэ явдлын дараа ач хүү нь эмчилгээний зардлыг нь босгох зорилготой хандивын аяныг цахим орчинд эхлүүлсэн юм. Анх $50,000-ыг цуглуулах зорилготой байсан бол долоо хоногийн дотор $970,000 орчим цугларчээ.

Ше Шаозэний гэр бүлийнхэн энэ мөнгийг арьс өнгөний үзлийн эсрэг тэмцдэг Ази гаралтай Америкчуудын санд хандивлах аж.